“Монголд жилд 70 хүүхэд хорт хавдраар шинээр оношлогддог”
Монгол хүүхдүүдийн дунд цусны хорт хавдар хамгийн их байдаг бол түүний дараа тархины хавдар ордог аж. Манай улсад хорт хавдраар өвчилж буй хүүхдүүдийн 95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байдаг бөгөөд бага насны хүүхдийн өвчлөлийн оношийг тодорхойлоход хүнд байдагтай холбоотой гэнэ. Харин таван хувь нь генийн өөрчлөлтөөс үүсдэг аж.
Олон улсын "Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр"-ийг ЭХЭМҮТ-өөс хоёрдахь жилдээ хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлжээ.
Энэ үеэр хорт хавдартай 20 хүүхэд хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрсэнийг онцлон тэмдэглэж, тэдгээр багачуудад "Эрэлхэг баатар" медалийг гардуулан өгчээ.