Энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үйлчлэх юм байна.
Хотын аяллын автобус энэ бямба, ням гарагуудад жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай руу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана
Тус наадмын үеэр мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах, Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана. Өвлийн наадмын үеэр "Ulaanbaatar City Tour" буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ.
Тэмцээнүүдэд гадаад, дотоодыг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-оос сур харваачид хүрэлцэн ирнэ.
Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилах аж. Энэхүү наадам нь Монгол Улсын хамгийн том өвлийн спортын арга хэмжээ юм. Та бүхнийг Монгол үндэсний дээл хувцсаараа гоён амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна.