СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хайр бол сэтгэлийг төдийгүй биеийг анагаагч

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хайртай хүнээ бодоход зүрхэнд тань зөөлөн дулаан мэдрэмж төрдөг л биздээ. Эртний Египет, Грекийн үеэс эхлээд хүн төрөлхтөн хайр сэтгэлийг зүрхэнд нуугдаж байдаг, зүрхнээс эхлэлтэй гэж итгэсээр ирсэн.

. Тэрээр “Зүрх: Түүх” номондоо хайр ба атгасан гарын хэмжээтэй зүрх гэгч эрхтний харилцаа холбоог судлан бичжээ.

 

Сандип Жаухар

 

Жаухар эмчийн тайлбарласнаар “хосолмол зүрх” нь шинжлэх ухаанаас өмнө зүрх сэтгэлийн талаар бидний мэддэг байсан ойлголт юм. гэжээ.

Хайр тархинаас эхэлдэг

Бид хэн нэгэнд дурлачихлаа гэж ярьдаг. Хэрэв ямар нэг хяналт байхгүй бол дурласнаа яаж мэдэх билээ. .

 

 

Хүчтэй татагдах мэдрэмжийг хамгийн түрүүнд тархи хүлээн авдаг. Ингэснээр бидэнд анхаарал хандуулах, хүндэтгэл үзүүлэх дохиог илгээдэг байна. Дараа нь гүн шохоорхож эхэлдэг нь магадгүй донтолттой холбоотой аж. Өөрөөр хэлбэл тархинаас таны цусан дахь серотонин, адреналин ялгарах дохиоллыг өгдөг. .

Хайрын даавар дархлааны тогтолцоог дэмждэг

Хайраас ялгарсан даавар бүхий цус таны биеэр гүйж стресс бухимдлыг багасгаж амрааснаар зүрх судасны болон мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй дархлааг дэмждэг. .

 

 

Харамсалтай нь шархалсан зүрх таны эрүүл мэндийг гэмтээх аюултай. . Нэн ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс хоёр дахин их эрсдэлтэй. Хоёр удаа салсан эмэгтэй зүрх судасны өвчин тусах магадлал 77 хувь байдаг бол хоёр удаа салсан эрэгтэйчүүдийн дунд 30 хувь байдаг аж.

Гэхдээ та ганц бие гэж санаа зовох хэрэггүй. Хайрын даавар зөвхөн эр эм хосын харилцаанд бус үр хүүхэд, ээж аав, ах эгч, сайн найзууд, амьтан тэжээх гээд бүхий л харилцааны үед ялгардаг. Тиймээс хажуудаа байгаа хэнийг ч харамгүй ихээр хайрлаж байгаарай.

 

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.