Нидерландын Роттердам хотын нөхөн үржихүйн эмнэлгийн эмч Ян Карбаат өвчтнүүдийнхээ эр бэлгийн эсийг өөрийнхтэйгээ сольж 200 хүүхдийн эцэг болсон байж магадгүй гэж шүүхээс үзэж байна.
Ян Карбаат нь 2017 онд 89 насандаа таалал төгсөхөөсөө өмнө Роттердам хотын болон хувийн нөхөн үржихүйн эмнэлэгтээ тасралтгүй хэдэн арван жил ажиллажээ. Тэрээр доноруудаас эр бэлгийн эсийг нь авч үрийн банкинд хөлдөөхдөө өөрийнхөө эсийг нууцаар сольж байршуулсан гэж сэжиглэж байна.
Нидерландын шүүх хэргийг илрүүлэхийн тулд Карбаатын гэр бүл, цусан төрлийн хүмүүсээс нь ДНХ-ын шинжилгээ авах нь зүйтэй гэж үзжээ. Карбаатын төрсөн хүүгийн ДНХ-г эхний удаад шинжлэхэд хэдий нь 47 хүнтэй биологийн хамаатан болох нь нотлогдоод байна.
2017 онд уг хэргийг илрүүлж ДНХ-ын шинжилгээ хийхээр шийдвэрлэсэн ч хангалттай нотолгоо цуглуулахын тулд хойшлуулсан байна. Шүүгчдийн санал нийлж буй өөр нэг зүйл бол Карбаатынх байж болзошгүй гэж үзэж байгаа хүүхдүүдийн гадаад төрхөөрөө тун ижилхэн ажээ.
Эх сурвалж: www.cnn.com