Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өөрийгөө "мэргэжлийн" хэмээн тодотгосон нь цахим сүлжээнд онигоо болж байгаа.
Сэтгүүлч түүнээс "Мэргэжлийн бус сайд нь та юм уу даа” гэсэн асуултад:
“Би өөрөө жолоочийн хүүхэд. Миний бага нас дандаа жолоочийн кабинд, аавынхаа хажууд явж өссөн. Мөн олон улсын тээвэр зуучийн “World Trans” ХХК-д ажиллаж байсан. Одоо манай салбарт ажиллаж байгаа дэд сайд олон улсын тээвэр зуучийн төвийн захирал байхад би ажиллаж байсан л даа. 2016 оноос УИХ-д сонгогдон ажилласнаас хойш эдийн засгийн коридор гэхчилэн хийж байгаа бүх ажил маань зам тээврийн салбартай холбогдож байгаа. Тийм учраас би зам тээврийн салбарт шинэ хүн биш, тодорхой хэмжээгээр гадарлана” гэж хариулжээ.
Үүнээс харвал Зам тээвэр, хөгжлийн сайд болоход жолоочийн хүү байхад хангалттай гэх ойлголт "мэргэжлийн" сайдад байдаг бололтой.
Мөн Б.Энх-Амгалан сайдыг "жудаггүй" нэгэн гэж намынхан нь шивэр авир ярилцдаг. Саяхан УИХ-ын даргын албан тушаалаас буусан М.Энхболдыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдах хүртэл "М.Энхболдын улыг хамгийн их долоож явсан хүн" гэж намын зарим нөхөд нь ил цагаан хэлж байжээ.
Ганцхан жишээ дурдахад М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд унахад түлхэц үзүүлсэн хар ПИАР-ын нэг гэгдэх "аядуу зөөлөн хүн" гэх алдарт асуулттай "Мэтгэлцээн"-ийг уншигч та санаж байгаа байх. Уг бичлэгт М.Энхболдын өмнөөс ярилцлагчийн дүрд тоглосон нь түүнийг "долоогч" гэдгийг баталдаг аж.
Мөн МАНАН тэмцлийн эсрэг улс төрийн халуун өдрүүдийн нэгэнд төрийн ордны хашааны дотор талд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг машиндаа суух гэж байхад нь сандарч гүйж ирээд машиных нь хаалгыг дэлгэн өгч суулгаж байсныг нүдээрээ харсан гэрч олон бий. Тухайн үед "төрийн дээр нам гарчээ" гэж төрийн ордныхон шивэр авир ярилцсанаас бус эрхэм сайдыг мэргэжлийн долигнуур нэгэн гэдгийг нэг их дурдаагүй аж.
Энэ бүхнээс харвал "мэргэжлийн" сайд маань мөн л "мэргэжлийн" долоогч нэгэн болж таарч байна.