Австралийн Тасманид амьдардаг Рөүзмэри Норвүд, түүний нөхөр Шон Кэдмэн нар эко аяллын хүлэмжиндээ хүнсний ногоо тарьж ургуулдаг.
Жэкис Марш хөндийд амьдардаг гэр бүлийн тарьж ургуулдаг хүнсний ногоо бусдаас өөр, аварга том гэдгээрээ онцлог аж.
Тэдний хүлэмжиндээ тарьсан аварга байцаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш есөн сар гаруй хугацаанд ургаж гүйцсэн байна.
Хамгийн том байцаа нь хүнээс ч нүсэр харагдах ажээ.
Хатагтай Норвүдын ярьснаар хүн шиг том хэмжээтэй байцаа ургах нь байнга тохиолдох үзэгдэл биш гэнэ.
Хаврын улиралд чийглэг, зуны улиралд бороо хур ихтэй дулаахан байснаас ургац сайн авсан гэж тайлбарлажээ.
Аварга том хүнсний ногоо тарьж ургуулахад хамгийн том дайсан бол хортон шавж байдаг юм байна.
Норвүд аварга байцаагаараа хоёр долоо хоногийн турш зочиддоо салат хийж өгнө хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com