Дэлхийд алдартай “Coca-Cola” компанийн борлуулалт удааширч эхэлжээ. Энэ долоо хоногт компанийн хувьцаа найман хувиар огцом унасан нь 2008 оны 10 дугаар сараас хойш хувьцааны ханш хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм.
Компанийн зүгээс хөрөнгийн бирж дээрх үнэт цаасны ханш унасан болон борлуулалт удааширсан зэргийг дэлхийн эдийн засгийн удаашралтай холбон тайлбарлаж байна. 2019 онд “Coca-Cola” компанийн худалдаа ердөө дөрвөн хувиар өснө гэсэн таамаг гараад байгаа юм.
Тус компаниас гадна МакДональдс зэрэг дэлхийн бусад сүлжээ компаниуд Брексит, Америк-Хятадын худалдааны дайнаас үүдэлтэй ашиг орлого нь буурч магадгүй гэдгийг анхааруулжээ.
“Coca-Cola”-ын борлуулалт 2018 оны сүүлийн гурван улиралд зургаан хувиар буурч 7,1 тэрбум ам.долларт хүрсэн ба бүтэн жилийн турш 10 хувиар буурч 31,9 тэрбум ам.доллар болсон байна. Компанийн гүйцэтгэх захирал Жэймс Кинси 2019 он өнгөрсөн жилээс илүү эмзэг, ээдрээтэй байх болно гэжээ.
Түүнчлэн колад агууллагддаг чихрийн хэмжээ хэт их байгаа нь хэрэглэгчдийн зүгээс эргэлзээ төрүүлэх болсон. Энэ нь өнгөрсөн онд хамгийн их зарагдсан бүтээгдэхүүн Coca Cola Zero буюу чихэргүй кола байснаас харагдаж байна. Тиймээс элсэн чихрийн найрлагагүй бүтээгдэхүүний борлуулалт цаашдын хандлагыг тодорхойлно гэж гүйцэтгэх захирал Жэймс Кинси үзжээ.
Эх сурвалж: www.cnn.com