ХӨСҮТ 2019-02-19 ны өдөр лабораторийн шинжилгээний хариу албан ёсоор гаргана
ШУУД: KFC сүлжээнд хийсэн шалгалтын явцын талаар НМХГ-аас мэдээлэл хийж байна
Зайсан KFC салбарт ажиллаж байсан нийт 28 хүнээс ХӨСҮТ шинжилгээ авсан. Одоогийн байдлаар 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Яг одоогийн байдлаар манайд албан ёсны шинжилгээний хариуг өгөөгүй байна. Мөн лабораторийн шинжилгээний хариу бас хараахан гараагүй байна. Нян судлалын шинжилгээгээр бол өвчин үүсгэгчийг судлахад гурав хоног шаардлагатай. Бид 2019-02-12-ны өдрийн 20 цагийн орчимд хамгийн сүүлчийн шинжилгээг авч дууссан. Лаборатори шинжилгээг авсанаас хойш аль хүрээний өвчин үүсгэгчээр үүсгэгдсэн гэх мэт нарийн шинжилгээ хийдэг учраас хариу гартал удах магадлалтай.
KFC сүлжээ нь үндсэн түүхий эдээ БНХАУ-ын Шандунь мужийн "Шандун индустрал" компаниас тахианы махаа авдаг импортийн гэрчилгээтэй. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлж, баталгаажуулдаг.
Бид зөрчлийн хянан шалгах тухай хуулийн дагуу ХУД-ийн прокурорын газарт "Зайсан KFC" салбарын үйл ажиллагааг нь түр зогсоох саналаа хүргүүлсэн. Прокуророос үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг 2019-02-13 ны өдрөөс авсан.
Мөн прокурорын зөвшөөрөлтэйгөөр БГД, БЗД, СХД-ийн салбаруудад шалгалт хийж байгаа. Хордлоготой холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг авч байна.
-Бусад салбарт шалгалт хийсэн үү? Хүмүүс дахин хордлого авах вий?
-KFC сүлжээ 12 салбартай. Гомдол гаргасан иргэд бүгд Зайсан KFC салбараас хордлого авсан гэж мэдүүлсэн.
Шалгалтаар хордлого авсан бүх хүмүүс Зайсан KFC салбараас авсан нь тогтоогдсон. Зөрчлийн хэрэг нээгээд ажиллаж байна. Ер нь бол хордлогыг юунаас авсан нь тодорхойгүй байна. Жишээ нь:
-Өмнө нь KFC сүлжээнээс хордлого авч байсан гэсэн мэдээлэл цахим орчинд гарсаар байна. Өмнө нь энэ газарт шалгалт хийж байсан уу? Ямар нэгэн зөрчил илэрч байсан уу?
-Өмнө нь 2017 онд "бага эрсдэлтэй", 2018 онд дахин шалгахад "дунд эрсдэлтэй" гэсэн үнэлгээ авч байсан газар. "Дунд эрсдэлтэй" үнэлгээ авсан бол хяналт шалгалтаар зөрчил гаргах магадлалтай. Зөрчил гарвал арилгуулах хүртэл шаардлага хүргүүлэх үүрэг НМХГ-т бий.
"Дунд эрсдэлтэй" гэдэг заалтад "Зөрчил байгаа нь тогтоогдвол зөрчлийн хэрэг нээгээд торгох заалттай. ААНБ 300 мянгаас 3 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгуулах хуулийн заалттай".
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд бас заалт бий. Тухайн дутагдал дээр нь албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулах хуультай.
2019-02-14 ны өдөр 31-00-05 утсанд Хоум плаза дахь KFC салбараас хоол авч идсэн иргэн халуурч, бөөлжсөн гэх гомдол ирсэн. Бид энэ дуудлага, гомдлын дагуу шинжилгээ авч лаборатори луу шилжүүлсэн байгаа.
Шинжилгээний хариу гарсны дараа гэм буруутай этгээд тогтоогдох байх. Учирсан хохирлыг хохироосон этгээд нь бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.