СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-15

Энгийн иргэн олон нийтийн цагдаа болж болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албанаас олон нийтийн цагдаа бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг аж. Он гараад хоёр дахь сургалтаа 21 хоногийн хугацаатай зохион байгуулжээ. Энэ удаагийн сургалтад 15 иргэн хамрагдаж амжилттай төгссөн байна. 

Энгийн иргэд өөрөө хүсвэл олон нийтийн цагдаа болж болох бөгөөд сургалтад хамрагдсанаар:

- “Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлын зохицуулалт”,

- “Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал”,

- “Олон нийтийн цагдаагийн алба хаагчийн харилцаа, анхаарах асуудал”,

- “Олон нийтийн цагдаагийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал”,

- “Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цагдааг мэргэжлийн удирдлагаар хангах нь”,

- “Зөрчлийн тухай хуулийн ойлголт, агуулга  түүний хэрэгжилт, олон нийтийн цагдаа шалгах зөрчил”,

- “Жагсаалын бэлтгэл”,

- “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо”,

- “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд анхаарах асуудал”,

- “Олон нийтийн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэх журам” зэрэг сэдвээр хичээл заалгаж, мэргэших боломжтой.

Нийт 80 цагийн танхимын сургалт, дадлагын 112 цагийн хичээл сургалтыг заадаг аж. 

 

           Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар Олон нийтийн цагдаа “Гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох” үүрэгтэй гэж заасан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.