СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-02-15

Гэрлийн шон мөргөсөн жолоочоос нөхөн төлбөр авдаг ч засварлах ажлыг хийхгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Нийслэлд 2018, 2019 оны 01 дүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71 тохиолдол гарчээ.

Энэ зөрчлийн төлбөр 118,484,207 төгрөг. Замын цагдаагийн газар нь зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсан боловч хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй байна.

Жишээ нь  байх ёстой хайс хашилтыг шинэчлэн байрлуулахгүй, гүйцэд биш чанар муутай сэргээн засварладаг, зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ.    

Тухайлбал: 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг ... улсын дугаартай Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн байх бөгөөд тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн ХХК”-ны үнэлгээгээр 425,000 төгрөгний хохирол тогтоолгон 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсанч одоо хүртэл засварлаагүй байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.