СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэргийн автобусыг дэлбэлж 40 гаруй цагдаа амиа алджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэгийн хойд муж Кашмирт хагас цэрэгжүүлсэн цагдаа нарыг тээвэрлэж байсан цуваа руу тэсрэх бөмбөг ачсан машинаар мөргөж багадаа 40 цагдаа амиа алдсан байна.

 

 

Уг халдлага нь 1989 оноос хойш Кашмир дахь Энэтхэгийн цэрэг цагдаагийн хүчин рүү халдсан хамгийн том дайралт юм.

Энэтхэг улсын Засгийн газар халдлага үйлдсэн Жайш-э-Мохаммад бүлгийн удирдагч Масуд Азарын эсрэг олон улсын хориг тавихыг дэлхийн нийтэд хандан уриалжээ.

 

 

Халдлага орон нутгийн цагаар пүрэв гарагийн 15 цагийн үед Кашмирын гол хот Сринагараас 20 км-т төв зам дээр болжээ.

Кашмирын хөндийг чиглэсэн 70 орчим тээврийн хэрэгслийн цуваанд 2,500 цэрэг, цагдаа явж байжээ.

 

 

Дайралтын үеэр олон хүн хүнд шархадсан тул амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй гэдгийг албаныхан анхаарууллаа.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.