СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-15

Г.Занданшатар: УИХ-ын ТГ-ын үйл ажиллагаа ард түмнийхээ засаглах эрхийг хангахад чиглэх ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.02.14) Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзаж, ойрын үеийн зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр энд хэлсэн үгэндээ:

-. Улмаар энэ эрх мэдлээ шууд буюу өөрийн төлөөллөөр дамжуулан эдлэхээр заасан. Ардчилсан төрийн үндсэн зарчим бол ард түмэн өөрийнхөө сонгосон төлөөлөгчдөөр дамжуулж засаглах эрхээ хангах явдал юм.

Тэгэхээр .

Тамгын газрынхан УИХ-аар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хууль тогтоомжийг нэг мөр сахиулах, хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлд сайн ажиллаж ирсэн. Ялангуяа Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх Зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэж байна. Зөвлөлдөх санал асуулгын бүлгийн хэлэлцүүлэг дээр өнөөдөр ард түмний хүсэмжлээд байгаа шударга ёс, сахилга хариуцлага, дэг журам, хууль дээдлэх ёсыг сахиулах, хууль нэг мөр, тэгш үйлчилдэг, хэрэгждэг байх зарчим, өнөөгийн нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа асуудлын талаарх санал зовнил гээд бүх зүйл тод томруун илэрхийлэгдсэн.

Энэ бол тахиа жилд эхэлж, нохой жил өрнөсөн эрс өөрчлөлтийн төлөөх үндэсний ухамсрын сэргэлтийн урьдчилсан нөхцөл, мэдрэмж болсон гэж ойлгож болно. . Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний засаглах эрх хэр зэрэг хэрэгжиж ирсэн бэ, ардчилсан сонгуулийн үр дүнд ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлөн байгуулагдсан парламент хэр ажиллаж, тэнд нотолгоо баримтад суурилсан хэлэлцүүлэг аль хэр өрнөж байна вэ, парламентын хянан шалгах үйл ажиллагаа ямаршуу хэрэгжиж байгаа вэ гэдэгтэй холбоотой, иргэдийн хүсэл зоригийн тусгал гэж ойлгож болно.

. Өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай.

Би та бүхэнд Улсын Их Хурал, түүний Тамгын газраас цаашид хэрэгжүүлэх зорилт, чиглэлийн талаар 5 зүйл хэлье.

Нэгдүгээрт, бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Социологийн 10-аад байгууллагын хийсэн судалгаагаар хамгийн нэр хүндгүй институцүүдийн нэгийн тоонд парламент орж байна. 10 онооны үнэлгээтэй хийгдсэн судалгааг үзэхэд парламентын үнэлгээ 2 гэсэн дүнтэй байна. Таван баллаар үнэлэхэд “хоёр авах” юм бол “муу сурлаа” гэдэг шүү дээ.

Ийм учраас Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бид парламентын нэр хүндийг сайжруулах нь зөв гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн талаар гавьяат хуульч, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид гуай “Өөрийн хийгээд дэлхийн улсуудын хүлээн зөвшөөрөгдсөн арга, туршлагыг судалж, орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын түвшинд хүртэл дэгийг боловсруулж, мөрдүүштэй. Энэ бол Үндсэн хуулиас дутуугүй ач холбогдолтой” гэж хэлсэн нь манай хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны дэг ямар чухал, хэрэгтэй болохыг нотолж буй баримт, үндэслэл юм.

Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзахаар хөдөө орон нутгийг зорьдог. Үүнийг дагаад Тамгын газрын ажилтнуудын идэвх, санаачилга буурдаг, аль аль талдаа амралт, чөлөөт цаг шиг ойлгоод байгаа байдал ажиглагддаг. Ингэлгүйгээр завсарлагааны хугацаанд хууль тогтоомжуудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, төсөл хариуцсан Байнгын хорооны ажлын алба, төслийн эхийг барьж буй зөвлөхүүд холбогдох судалгаа, лавлагаа гаргах, зарчмын зөрүүтэй саналаа томъёолох зэргээр бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байна.

Гуравдугаарт, Агуулгаа дагаад парламентад хэлбэрийн өөрчлөлтүүдийг ч хийх шаардлагатай. Жишээлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын дотоод зохион байгуулалт, байнгын хороодын хуралдааны зохион байгуулалтын асуудлыг олон улсын парламентын нийтлэг жишигт нийцүүлж, эрүүл саруул мэтгэлцээн өрнөдөг хэлбэр лүү оруулах хэрэгтэй. Парламентын хуралдаан популизмын талбар, хэрүүлийн танхим байж болохгүй гэдгийг давтан хэлье.

Мөн парламентын хяналт шалгалтын ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Оюутолгойн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлыг энэ сардаа багтаан хийж, тайланг нь сонсож, хэлэлцэх хэрэгтэй байна. Эрдэнэт, Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар хяналт шалгалт хийж буй ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Агаарын бохирдлын асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч нь Засгийн газрын гишүүн, сайд болсон тул бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлагатай. Энэ мэт бэлтгэл ажлаа ойрын хугацаанд хангаж, бэлтгэл хангагдсан бол ажлын хэсгийн ахлагч нарыг хурлаа хийхийг шаардаж, шахах, төслөө урагшлуулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажилла. Яагаад гэвэл Та бүхэн ард түмний засаглах эрхийг хангах зорилгыг хэрэгжүүлж буй учраас илүү хариуцлагатай ажиллах ёстой.

Дөрөвдүгээрт, УИХ-ын нэр хүндийг сайжруулж, олон нийтийн санал бодол, шинжлэх ухааны баримт нотолгоонд үндэслэсэн парламентын мэтгэлцээн өрнөсөн талбар болгоход дан ганц хуулийн шинэчлэл хангалтгүй. Байнгын хороодын ажлын алба өргөн мэдүүлсэн төсөлтэй холбоотой судалгаа, лавлагаагаар гишүүдийг сайтар хангадаг болох хэрэгтэй байна. Шинэ мэдээ, мэдээлэл цуглуулж өгөх, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр бүтээлч санаачилга гаргаж, үр дүнтэй ажиллахыг хүсье. Энэ чиглэлээр намын бүлгийн ажлын алба, гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй хамтран ажилладаг практик баг бий болгох хэрэгтэй.

 Үүнтэй холбогдуулан холбогдох хэлтсийн удирдлагуудад УИХ-ын эрдэм шинжилгээ, судалгааны төвийг шинэчлэн байгуулах чиглэл өгч байна. Энэ бол УИХ-ын үйл ажиллагаа парламентын мэтгэлцээн, баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын практик туршлагаас суралцдаг байхад шинэ шат болно. Стратеги төлөвлөгөөнд ийм байгууллага байна гээд УИХ-ын тогтоолоор баталчихсан байхад бие даасан байдал нь алдагджээ.

Ази, Америк, Европын олон орны парламент судалгааны институттэй байдаг. Энэ төвүүд гишүүдээ ард олны санаа бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах, хэлэлцүүлэгт бэлтгэх бололцоог хангадаг. Парламентын гишүүд кноп дарчихаад ямар үг хэлэхээ бодох биш, судалгаанд үндэслээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол, хэлэх үгээ Байнгын хорооны хуралд танилцуулдаг, Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг, санал нь зарчмын зөрүүтэй саналын томъёолол хэлбэрээр нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэгддэг, хуулийнхаа үг үсэг, найруулгыг нь гарсан хойно нь биш өмнө нь засдаг болгох нөхцөлийг бүрдүүлэх нь парламентын нэр хүндийг өсгөх, ард түмний индэр болох бололцоог хангахад чухал гэж үзэж байна.

Ард түмнийхээ санал бодлыг сонсох зөвлөлдөх механизмыг бий болгож, нийтийн сонсгол зохион байгуулах, Үндсэн хуульд заасны дагуу ард түмний санал бодол, хүсэл зоригт тулгуурласан шийдвэр гаргадаг болохын тулд бидэнд сэтгэлгээний, арга ажиллагааны өөрчлөлт хэрэгтэй байна.

Тавдугаарт, Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд захирагдах ёстой. Засгийн газар бол Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын философи бол Үндсэн хуулийн зарчимд нийцэж ажиллах явдал юм.

Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Дөрвөн жилийн өмнө бидний хийж байсан судалгаагаар 4 хүний 3 нь буюу 75 хувь нь нийгэм шударга бус байна гэж үзэж байсан. Сүүлийн үеийн судалгаагаар 95 хувь нь Монголын нийгэм шударга бус байна гэж үзэж байна. Энэ асуултад, ард түмний хүсэл, хүлээлтэд хариулт өгч байж төрд, УИХ-д итгэх ард түмний итгэл сэргэнэ.

Ийм учраас газар бүр, ажилтан болгон хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай ажиллах шаардлагыг гишүүддээ ч тавьдаг, өөрсдөө ч хэрэгжүүлдэг байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ өөрчлөлтүүдийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.