АНУ-д суугаа элэг нэгтнүүддээ ая дуугаа өргөхөөр зорьсон "Номин талст" хамтлагийнхан визний асуудлаас болж нэг нэгэндээ туньж гомдож байсан цаг саяхан. Хамтлагийн хоёр нөхрөө АНУ зориод ирсний дараа хамтлагаасаа гарч байгаагаа мэдэгдэж байсан дуучин Т.Дэлгэрмөрөн энэ удаад МУГЖ дуучин С.Батсүхийг "сонгосон" бололтой. Учир нь тэрбээр "Завханы" хэмээх тодотголтой гавьяат С.Батсүхтэй хамтарч ирэх "Март-8"-ныг угтаж "Тархи Зүрх" хэмээх тоглолтыг тавих гэж байна.
Тэдний хамтарсан тоглолтын сурталчилгаа албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ тоглолтын үеэр хоёр дуучин шинэ уран бүтээлүүдээ толилуулахаас гадна үзүүштэй, сонсууштай сюрпризээр дүүрэн байна гэж амлаж байгаа аж.
"Тархи Зүрх" тоглолтод МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, бяцхан дуучин Б.Бат-Энэрэл нар уран бүтээлээрээ оролцоно.