Европын зах зээлд томоохон үйлдвэрлэгчдийн нэгд зүй ёсоор багтдаг Эйрбус компани А380 нисэх онгоц үйлдвэрлэхээ болино гэдгээ мэдэгдлээ. А380 супержамбо онгоц нь зорчигч тээврийн хамгийн том нисэх онгоц юм.
Сүүлийн захиалгаа 2021 онд нийлүүлнэ гэжээ. Учир нь тус компанийн гол захиалагч Арабын Эмирт нислэгийн компани А380 супержамбо онгоцны захиалгаа цуцалсан байна.
Хэт том хэмжээтэй нүсэр онгоц үйлдвэрлэх зардал өндөр бөгөөд бусад жижиг загваруудаас илүү ашигтай байж чадах эсэх нь эргэлзээтэй гэж үзжээ. Эмирт нислэгийн компани 162 онгоц захиалсан байснаа 123 болгоод байгаа юм.
Эйрбус компаниас хийсэн мэдэгдэлд “дэлхийн бүхий л хэсэгт аялж буй зорчигчид энэ агуу хөлгөөр нисэхдээ дуртай. Тиймээс бид энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа” гэжээ.
Нисэх хүчний салбар дахь шинжээчдийн дүгнэж байгаагаар А380 шиг дөрвөн хөдөлгүүртэй аварга онгоцуудын эрэлт тийм ч их биш байгаа аж. Түүний оронд хоёр хөдөлгүүртэй урт Боинг 787, 777 болон А330, А350 зэрэг онгоцууд эрэлттэй болжээ.
Эх сурвалж: www.bbc.com