СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Валентины өдөрт дунджаар хэдэн төгрөг зарцуулах вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Валентины баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг улс орнуудын нэг бол Америк юм. Энэ жил тус улсад нийт насанд хүрэгчдийн 51 хувь нь хайрын баярыг тэмдэглэж, улс даяар 20 тэрбум ам.долларын худалдаа, үйлчилгээ үзүүлнэ гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн хосуудын 1/3 нь гадагш гарахаар, тэн хагас нь чихэр амттан худалдаж авна гэсэн судалгаа гарчээ.

Америкт жилээс жилд Валентины баярын өдөрт зарцуулах төсөв нэмэгдсээр байгаа гэдгийг нотолсон байна. Хосууд ихэвчлэн гадуур хооллож, кино үзэж, нэгэндээ бэлэг дурсгалын зүйл өгсөн гэж тооцоход зардал ихэссэн нь киноны тасалбар, зоогийн газрын үнэ ханш нэмэгдсэнтэй холбоотой гэж үзсэн байна.

 

 

Хосууд болзоход дунджаар 175,000 төгрөг зарцуулна

 

Харин Монголчууд бидний хувьд энэ баяр Валентины өдөр гэхээс илүүтэй хайраа илэрхийлэх өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Хэдийгээр манайхан энэ баярыг тэмдэглэж эхлээд удаагүй ч хүүхэд залуучуудын дунд ач холбогдолтой баярт тооцогдож байна. Монгол хосууд хамт байхын тулд энэ өдөр хэдэн төгрөг зарцуулж болохыг тооцож үзвэл...

Киноны тасалбар: Энгийн танхимд 8-10,000 төгрөг, тусгай танхимд 15-20,000 төгрөг

Зоогийн газар: Нэг таваг хоол дунджаар 15-25,000 төгрөг, лонх дарс 60-100,000 төгрөг, амттан 7-15,000 төгрөг

Бэлэг: Баглаа цэцэг дунджаар 35-100,000 төгрөг, зүрхэн шоколад 20-40,000 төгрөг

Ингэж тооцвол нийтлэг жишгээр энэ өдрийг хайрттайгаа болзож өнгөрүүлэхэд 175-350,000 төгрөг зарцуулахаар байна. /Энэ тооцоонд үнэтэй бэлэг, тансаг зочид буудлын өрөө багтаагүй болно/

 

 

Эх сурвалж: www.usatoday.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.