Эгч дүү хоёр гүнжийн ээдрээтэй харилцааг уран сайхны аргаар цас мөсөн орны уран сэтгэмж ашиглан гайхамшигтайгаар харуулж чадсан "Frozen" хүүхэлдэйн кино 2013 онд үзэгчдийн хүртээл болсон даруйдаа 1,3 тэрбум ам.долларын ашиг орлого цуглуулж байсан юм. Эхний ангийн үргэлжлэл "Frozen 2" энэ оны намар тодруулбал 11 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-д нээлтээ хийхээр төлөвлөж байна. Шинэ ангийн анхны трэйлерийг Уолт Дисней кино компани олон нийтэд цацжээ. Зарим шүүмжлэгчид киноны хоёрдугаар ангийн сурталчилгааны бичлэг бага насны хүүхдүүдийн сэтгэхүйд хэт их айдас төрүүлсэн байж магадгүй гэж үзсэн байна.
Эх сурвалж: www.qz.com