СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-13

Хорвоо, хүн хоёрыг “Хоовон”-гийн үдэш уяраах нь ээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач, хормейстер Гомбосүрэнгийн Энхбаярын “Хоовон” хэмээх хоч өдгөө олны болоод урлагийнхны дунд овог нь мэт хоногшжээ. Хүүхэд байхдаа бужигнуулж явсан хөдөлгөөнтэй танхай” нөхөр өдгөө хөгжмийн урлагийн түүхэнд алтан үсгээр сийлэгдэх олон дуу хийсэнтэй хэн ч маргахгүй биз. Тиймдээ ч “Хоовон” хөгжмийн хэлийг гаргууд сайн эзэмшсэн гэдэг. Хөгжмийн зохиолчоос эхлээд дэд хурандаа цолтой түүний зохиосон хөгжим, дуу сайн сайхныг өгүүлдгээрээ ялгардаг. “” хэмээх үгтэй санал нийлдэг Г.Энхбаярын сэтгэл зүрхнээс ундарсан аялгуунууд энэ үгийг батлах мэт. Сонсогчдын сонорыг хөглөдөг “Сүүн цагаан хурим”, “Шинэ жилийн шөнө сайхан”, “Мөнгөн бороо” зэрэг дуу нь одоо ч амьдарсаар буй. Хилчин хамтлагт байх үедээ (1986 он) Хилийн цэргийн хурандаа Д.Баянбатын хуримд зориулж “Сүүн цагаан хурим” дуу хийжээ. Өглөө эрт шүлгийг нь Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжмийн удирдаач Н.Наадай бичиж, аяыг нь Хоовон зохион Баян Монгол хамтлагийн дуучин Л.Оюунчимэг, Хилчин хамтлаг”-ийн дуучин Н.Ганболд нар дуулснаар нэгэн шинэ дуу ингэж мэндэлсэн түүхтэй.

Түүнээс хойш МУГЖ Б.Дашдондог, Э.Бүрнээбаяр, “Классик жем” хамтлагийн дуучин Х.Энхтайван, Н.Туяа, дуучин О.Анхбаяр, Б.Халиун нар хослон дуулжээ. Энэ дууг шинэчлэн хамгийн сүүлд олон хүргэсэн нь МУГЖ Б.Дашдондог, Б.Сарантуяа. “Хоовон”-гийн “Хүүхэд гэдэг дэлхийн нар” дуу нь Морин хуур” наадмын шилдэг арван дуунд багтсан байдаг. гэнэ. “Харанга” хамтлагийн дуучин МУГЖ Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар эл дууг амилуулан, 2011 оны Улсын их баяр наадмын нээлт дээр эгшиглүүлсэн юм. Тэр жилийн наадмыг төрийн соёрхолт, СГЗ С.Сүхбаатар, МУГЖ Д.Сосорбарам нар найруулж түмэн олны сонорыг түүний дуугаар баясгасан билээ. Энэ цагийн шилдэг хөгжмийн зохиолчийн ”Хоовон-60” концертын бүтээлүүдийг тайзнаа  рок поп, эстрадын дуучид толилуулан фэнүүдтэй нь маргааш дуу хууранд умбан доргиж өнгөрүүлэх нь ээ.    

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.