Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ: Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдана. Шалгалтаа өгсний дараа хариугаа шууд авах боломжтой болсон. Урьдчилсан байдлаар 20,000 шалгуулагч оролцоно. Монгол хэл, бичгийн шалгалт энэ жил 400 босго оноотой болсон. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдана.
Бүртгүүлэх холбоос: www.eec.mn
Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат: Өнөөдөр бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх сургууль болон зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй.
ЕБС төгсөгчдийн анхаарах зүйлс нь мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө багш нар, эцэг, эхтэйгээ сайтар ярилцаж байж шалгалтдаа бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгэлийг хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ баталгаажуулалт нэг л удаа хийх боломжтой. Энэ жил хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгнө. Дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болно.
Хэдэн хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн өөрийнх нь сонголт. Тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хүссэн үедээ өөрийн шалгалт өгөх суудлын хуваарийг хэвлэж авч болно.
Шууд засалт нэвтэрч байгаатай холбоотойгоор шалгуулагч нь шалгалтаа өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэж авна
Энэ жил шалгуулагчийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай байгаа тул шалгалтын 30 байрыг бэлдэхээр төлөвлөсөн. Үүнээс 22 нь орон нутагт, найм нь нийслэлд байхаар төлөвлөж байгаа ч бүртгэл хаагдсаны дараагаар эцэслэн шийдвэрлэнэ.
ЭЕШ-ын хугацааг БСШУСЯ-тай хамтран товлоно. Урьдчилсан байдлаар ЕБС-ийн хичээл дуусссанаас хойш 3 хоногийн дараа товлохоор саналаа хүргүүлсэн.
Шууд засалт нэвтэрч байгаатай холбоотойгоор шалгуулагч нь шалгалтаа өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэж авна. Анхны оноо гэдэг нь тухайн хичээл дээр авах ёстой 100 онооноос хэдийг авсныг харуулах оноо. Улсын хэмжээний нэгдсэн жагсаалт шалгалт явагдсанаас хойш 24 цагийн дараа гарна. Хичээл тус бүрээр нь жагсаалт гаргана.
Батламж хуудсыг 3 хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэнэ. Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт шалгуулагчид заавал өгөх ёстой. Босго оноо нь 400. Гуравдугаар сарын 23-нд эхний шалгалтыг авна. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ.
Хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтад өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм.
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Хоёр удаагийн шалгалтаараа босго оноонд хүрээгүй байсан ч бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ: Шууд засалтын программыг 2018 онд Ховд, Орхон аймагт нэвтрүүлсэн. Өнгөрсөн онд Ховд аймагт 1400 хүүхдэд шалгуулахад алдаа дутагдал үүсээгүй. Шалгалтын дүн 14 хоногийн дотор гардаг байсан бол шалгуулагч өөрийн биеэр программ руу тестээ хийн хариуг нь шууд мэдэх боломжтой юм. Ингэснээр ямар нэгэн хардлага сэрдлэгэ үүсэхгүй. Гадаадад сурч амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд шалгалтаа өөрийн биеэр ирч өгөх бөгөөд элсэлтээ онлайнаар бүртгүүлж болно.
Монгол хэлбичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Хоёр удаагийн шалгалтаараа босго оноонд хүрээгүй байсан ч бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй. Бусад хичээлийн шалгалтын оноо нь их, дээд сургуулийн болзлыг хангасан бол ирэх жил нь монгол хэл, бичгийн шалгалтаа өгч, босгоо давснаар тухайн сургуульдаа элсэн суралцах боломжтой. ЭЕШ-ын оноо нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.
Монгол хэл, бичгийн шалгалтын агуулгын 25 хувь нь эх найруулан бичих, 25 хувь нь монгол бичгийн даалгавар байх юм. Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй. Бусад хичээл тус бүр нь 5,800 төгрөг, хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн бай батламж хуудас нь 700 төгрөг.
Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдад зориулан тусгай байрыг бэлдэнэ. Өнгөрсөн жил 27 шалгуулагч оролцсон. Харааны бэрхшээлтэй шалгуулагчид брайль үсгээр сэдвийг бэлддэг. Харин сонсголын бэрхшээлтэй шалгуулагчдад дохионы багш оруулдаг.
Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ
Шалгуулагчид онлайнаар бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
-Цээж зураг 3*4 хэмжээтэй,нарны шил болон малгайгүй байна
-Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн өмнөх оны шалгуулагчдад хамаарна/
-И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/
МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны “шалгуулагч булан”-д байршуулна.