Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс 70 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан нисдэг динозаврын хэмхэрсэн эрүүний ясны үлдэгдэл олдсон байна. Овирапторозавр буюу шувуу шиг далавчтай нисдэг динозавр “Юрийн галвын үеийн цэцэрлэгт хүрээлэн” уран сайхны кинонд гардаг аж.
Эртний Гобираптор нь нисдэг динозаврын бүлгийн шинэ төрөлд тооцогддог байна. Олдворыг Сөүлийн Үндэсний их сургууль, Кэйп Таун их сургууль, Хятадын Геологийн хүрээлэн, Монголын Палеонтологи геологийн хүрээлэнгийн палеонтологичдийн олон улсын баг нээж илрүүлжээ.
Эрдэмтэд динозаврыг хоол хүнс идэж байхдаа эрүүгээ хугалсан байж магадгүй гэж таамаглаж байна. Тухайлбал өндөг, хатуу хуягтай нялцгай биет идсэн байж болох юм.
Нэмэгтийн хөндий нь гол, нууртай учраас Гобираптор нь чийглэг уур амьсгалд дасан зохицсон байх гэж олон улсын шинжээчдийн баг үзжээ.
Эх сурвалж: www.sasknewsnow.com