Төв аймгийн Сэргэлэн суманд өнгөрсөн нэгдүгээр сарын дөрөвний өдөр анх илэрсэн Африкийн гахайн мялзан Монгол улсын зарим аймаг сумдад тархаж, 11 аймагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймагт Африкийн мялзангаар өвчилсөн гахай илэрчээ.
Одоогийн байдлаар мялзангаар өвчилсөн 2,394 гахайг нядалж устгаад байна. “Гахайн мялзан өвчин нь амархан халдварладаг ч байдлыг ерөнхийд нь хяналтандаа авсан” гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Түмэндэмбэрэл мэдэгджээ. Түүний хэлснээр есөн аймгийн 10 сумын хориог цуцлаад байна.
Албаны мэдээгээр Монгол улсын хэмжээнд 31,000 гаруй гахай үржүүлсэн болохыг 2018 оны сүүлээр тоолжээ. Улаанбаатар хотод 17,000 орчим гахай байгаа юм.
Эх сурвалж:www.xinhuanet.com