СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түмэн шувуут ХК-ийн үнэт цаасны хоёрдагч зах зээлийн арилжаа 2019.02.18-нд эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019.02.11-ний өдрийн 01/407 тоот албан бичгээр Түмэн Шувуут ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай хэрэгжсэнд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2019.02.18-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрөл олголоо. 

Тус компани нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож,  нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьсноос 9.1 хувиар давж биелсэн юм.

Ийнхүү Түмэн Шувуут ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээр анхдагч зах зээлээс хувьцаа авсан иргэд бусдад худалдах эрх нээгдэж байна. Мөн анхдагч зах зээлийн арилжаанд оролцож амжаагүй иргэдийн хувьд  Түмэн Шувуут компанийн хувьцааг авах боломжтой юм.

 

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.