Жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг зарим улс оронд "хайрын өдөр" гэж үзэн өөр өөрсдийн онцлогоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал хэдий нь тогтжээ. Валентины баярын өдөр гэхээр та бидний төсөөлөлд улаан сарнай, оргилуун дарс, лааны гэрэл, зүрхэн хэлбэртэй шоколад буудаг. Тэгвэл жил бүрийн өдийд хамгийн завгүй, захиалга ихтэй байдаг газрууд бол яах аргагүй зоогийн газрууд. Хайртай хүнээ баярлуулах тансаг орчин, амттай оройн зоогноос тэр бүр татгалзахгүй байх.
Дэлхийн өнцөг булан бүрт аялж байдаг CNN Travel хайрын өдөрт зориулж дэлхийн хамгийн романтик орчин бүрдүүлсэн зоогийн газруудыг санал болгожээ. Тэдний санал болгосон эхний газар бол Энэтхэгийн далайн эрэг дэх Мальдив улсад байдаг Краб Шак зоогийн газар юм. Харахад тийм онцгой биш байж болох ч гуталгүй, элдэв мэдээ сонсохгүй хамгийн сайхан амралт, романтик орчныг бэлэглэж чаджээ.
Нарны элч гэрлээр өрөө бүрийг гэрэлтүүлэн гийгүүлж, алжаалаа тайлах эелдэг дулаан орчин бүхий "Нуурын байшин" зоогийн газар танд тав тухтай байдлыг мэдрүүлнэ. Австралийн Мэльбурн хотоос ердөө цаг хагас яваад л энд хүрнэ.
Эх сурвалж: www.cnn.com