Бельги улсын нисэх хүчин ажил хаяснаас болж тус улсын чиглэлд бүх нислэг 24 цагийн турш цуцлагдсан болохыг агаарын хөдөлгөөнийг хянах төвөөс мэдэгджээ. Өөрөөр хэлбэл Бельги рүү ирэх болон Бельгиэс гарах бүх нислэг цуцлагдаж байна.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 22 цагаас лхагва гарагийн 22 цаг хүртэл үргэлжлэх ажил хаялтыг гурван том үйлдвэрчний эвлэл санаачлан зохион байгуулжээ. Ихэнх нислэгийн компаниуд аль хэдий нь нислэгүүдээ цуцалж, хойшлуулж цагийн хуваариа дахин шинэчилсэн байна.
Тус улсын Засгийн газар болон цэргийн нислэгүүдэд ажил хаялт нөлөөлөхгүй тул хуваарийн дагуу ниснэ. “Skeyes” нислэгийн компани 7,500 метрээс доош өндөрт Бельгийн чиглэлд агаарын замын хөдөлгөөнийг хянах бол Еurocontrol байгууллага түүнээс дээш өндөрт агаарын чиглэлийг хянахаар болжээ.
Ажил хаялт зөвхөн нисэх хүчний албан хаагчдаар зогсохгүй улс орон даяар газар авах юм байна. Хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөрийн хөлсийг ирэх хоёр жилийн хугацаанд 0,8 хувиас илүү нэмэхгүй гэсэн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү ажил хаялт зарлажээ.
Эх сурвалж: www.bbc.com