СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-13

960 сорьцтой алт бүхий "сайдын тэмдэг"

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан,Спортын сайд Ё.Баатарбилэг, Зам, Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт “сайдын тэмдэг” зүүж өгчээ.

Сайдын тэмдгийг шинээр сайд болсон хүн болгонд уламжлал болгон зүүж өгдөг бөгөөд тухай бүрт нь “Зоос одон тэмдэг” компанид захиалга өгч шинээр хийлгэдэг байна.

Очир нь бат бэхийн бэлгэ тэмдэг болдог бол сафир буюу индранил чулуу нь нэгдүгээр зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу гэгддэг.  Эртний Ромд сафирийг ариун чулуунд тооцож өндөр сурвалжит бурхантай харьцдаг хүмүүс л зүүх эрхтэй байжээ.

Түүхэнд сафирээр хаадын титэм, ноёдын малгай зүүсгэлийг чимэхэд ихээр хэрэглэдэг байжээ. Тухайлбал, Британийн эзэнт гvрний титмийн загалмайн голд сафир байрлуулсан байсан бол Оросын эзэнт гvрний титмийг 258 ба 200 каратын хоёр том сафир чимж байжээ.

Эндээс үзвэл Монгол төр сайд нараа хамгийн эрхэм, дээд хүмүүнд өргөмжилж ихэд хүндэтгэж буй бөгөөд сайд нар чамгүй үнэтэй тэмдэг энгэртээ гялалзуулдаг ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.