Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019-02-13/ болж, энэ онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов
2019 онд Монгол улсын Засгийн газраас дараах бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх аж.
- Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгох
- Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалтыг эрчимжүүлэх
- Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх
- Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил
- Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажил
Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд дээрх ажлуудын бэлтгэл, явцын танилцуулгаа хийх юм.