Богд хааны ордон музей өнөөдөр олон нийтэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан үнэ төлбөргүй үзэх бол насанд хүрэгчид, оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй музей үзэх гэнэ. Түүнчлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Цагаан дарь эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх юм байна. Энэ түүхэн уламжлалыг дахин сэргээх санаачилгыг музейн хамт олон санаачилан 2013 оноос эхлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Цагаан дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамт долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тухайн өдөр лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж Цагаан дарь эх бурхныг бүтээснээр бурханч болдог учиртай аж.