СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дүйчин өдрүүдэд хийсэн буян, нүгэл түм бумаар арвиждаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монголчууд билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэх сайн, буян хийвэл түм бумаар арвиждаг хэмээн үздэг. Тэр утгаараа цагаан сарын баярын дараах өдрүүдэд сүм хийдүүд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж өнждөг билээ. Өчигдөр буюу шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-нд Гандантэгчинлэн хийдийг зорив. Сар шинийн өдрүүдэд нэлээд хүйтэн байсан бол өчиг дөр харьцангуй дулаан байлаа. Тэр утгаараа Гандантэгчинлэн хийд болон тус газрыг тойрсон жижиг дацангууд хөл хөдөлгөөн ихтэй, цагдаагийн зохицуулалтаар иргэд номоо бичүүлж байна.

Ялангуяа, Алтанганжуур хурж байгаа хийдийн гадаа айлтгалынхаа бичгийг барьсан хүмүүс ар араасаа эгнэн жагсчээ. Урдуур орж сэргэлэнтэх гэсэн нэгнийг болиулж зохицуулах тусгай ажилтанг ч гаргаж өгсөн байх аж. Ажлын үнэмлэхээ харуулж, дотогш нэвтрэхийг завдсан биш зохицуулагч эр ажлаа хэр сайн хийж байгааг нь шалгасан хэрэг боллоо. “Би адилхан ажлаа хийж байна. Дугаарлаад орвол ор, боливол боль. Би л лав оруулахгүй” хэмээн хаалга алдлан хэрэх түүнийг гадна дугаарлаж зогсох иргэд ч дэмжих аж.

Алтанганжуур бол Гандантэгчинлэн хийдэд хурдаг номуудаас хамгийн өндөр үнэтэй нь. Нэг удаа уншуулахад л 20 мянган төгрөгийн тасалбар бичүүлнэ. Алтанганжуур ном Монголд хоёрхон байдаг. Нэг нь Гандан хийдэд, нөгөө нь улсын төв номын санд хадгалагддаг гэнэ. Алтанганжуурыг энэ хойт насны буянаа аривжуулах, санасан хэргийг бурхны номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг, бүтэн жил уншдаг том ном юм байна.

Нэг уншуулсан байхад жилээ даадаг гэж сүсэгтэн олон ярилцдаг, тэр утгаараа мөнгөө төлсөн хүн ядаж хэсэг хугацаанд ч болтугай номын дуу сонсохыг хүсэх нь мэдээж хэрэг. Гэтэл багтаах байр байхгүйгээс бож иргэд гадаа дааран зогсч байх аж. Монгол Улсад шашны үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийн дотроос Гандантэгчинлэн тэргүүтэй цөөн хэдхэн хийд үнэ тариф тогтоосон байдаг. Үнийн хувьд байсан юм. Засал номоо хийлгэх гэсэн иргэд Гандангийн дөрвөн зүгийн хаалгаар орж ирэн багагүй түгжрэл үүсгэж байлаа.

Харин Төв Гандангийн үүдэнд байдаг жижиг дацангууд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж нэлээд хөдөлгөөнтэй харагдана. Хүмүүс жилийнхээ засал номыг бичүүлэх гэж нэлээд удаан дараалалд зогсож буйдаа ядарсан бололтой харагдлаа. Бидний хамгийн эхний орсон дацан бол Гандангийн хойд талд байрлах э. Нэг хүн жилийнхээ заслыг хийлгэхийн тулд нийтдээ хичнээн ном уншуулдаг болохыг нэгэн ламаас тодруулахад, “ аж.

Шинийн 15-нд багтааж засал номоо хийлгэвэл буян хэд дахин үрждэг хэмээн сүсэгтэн олон үздэг бөгөөд энэ талаар тус хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодруулсан юм.

 

-Монголчууд тухайн жилийнхээ шинийн 15ны дотор засал номоо хийлгэвэл сайн гэж үздэг учраас цагаан сарын дараа сүм хийдүүдийн ачаалал эрс нэмэгддэг. энэ жил ачаалал хэр байна, танай зүгээс кассын тоог нэмэх ч юм уу, зохион байгуулсан зүйл байна уу?

-Ер нь . Шинийн 1-нээс хойш жилийн заслаа хийлгэдэг, дацан хийдэд бүтэн өдрийн хурал хуруулдаг хүмүүс нь хурлаа хуруулаад уламжлалынхаа дагуу л явж байна.

-Кассан дээр дараалал ихэсч, иргэдийн цаг завыг барсан гэсэн яриа гарч байсан. Энэ жил тоог нь олшруулсан уу?

-Ном айлтгалын хувьд дацан бүр тус, тусдаа айлтгалууд авч байгаа. Яг Цогчин жасын хувьд нэлээд олон хүнээр хүч нэмэгдүүлсэн байгаа.

-Иргэд шинийн 1-15ны хооронд засал номоо хийлгэвэл сайн гэж үздэг. энэ үнэхээр үнэн юм уу?

-Ер нь бол аль ч үед болно л доо. Сар бүрийн эхэн 8, 15, 30 гээд их дүйчингүүд байдаг. .

Нүгэл хийвэл бас тэр хэрээр арвиждаг учраас хүн бүхэн сайн үйл хийхийг шамддаг. Хийсэн нүгэл бол сэтгэлд байнга хадгалагдаж байдаг учраас арилдаггүй юм. Тиймээс хүмүүс нүгэл хийхээс их цээрлэдэг, тэр тусмаа шинийн 1-15-ны хооронд буян үйлдэхийг хичээдэг байсан нь ийм учиртай. Энэ өдрүүдэд засал номоо хийлгэвэл улам илүү адис жанлавтай гэж бэлгэшээдэг. Ер нь бол монголчууд жилийн хэд, хэдэн хэсэгт засал номоо хийлгэдэг уламжлалтай байсан байгаа юм. Зарим нь жилээ угтаж, тодорхой хэлбэл хонь жилийг угтаад морь жилийн адагт засал номоо хийлгэдэг байсан байна. Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа ху руулж, засал номоо хийл гэдэг байсан байх жишээтэй. Аль, аль нь болно.

 

ДАШЧОЙЛИН ХИЙД СҮСЭГТНҮҮДЭЭС ӨГСӨН МӨНГИЙГ НЬ Л АВДАГ

Гандантэгчинлэн хийдээс гараад нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Дашчойлин хийдийг зорив. Энд Ганданг бодвол хөл хөдөлгөөн бага ч гэсэн ердийн өдрүүдийг бодвол хүн ихтэй байгааг лам хуврагууд нь ярьж байна. Тэдний хувьд ном айлдахдаа тусгай тариф тогтоолгүй сүсэгтнүүдийн өгснийг нь л авдаг учир зөвхөн ойр хавийн гэлтгүй хотын өнцөг булан бүрээс сүсэгтнүүд ирдэг гэнэ. Ном уншуулж байгаа иргэдийн хувьд өмнө нь тогтмол ирдэг байсан улсууд бололтой дор бүрнээ сүсэг бишрэлийнхээ ажлыг амжуулан чимээгүй явцгаана. Номын айлтгал авах газар буюу кассан дээр ч тэр бүр чимээ шуугиан гарахгүй ажин түжин, ёстой л нэг шашин номын газар шиг байна. Үнэ тариф тогтоосон Ганданд хүмүүс мөн ялгаагүй тэр хэмжээний мөнгөөр л ном уншуулдаг болохыг олж мэдсэн болохоор үүнд бага зэрэг гайхлаа. Магадгүй, сүм хийд олон нийтийн тусын тулд байх ёстой, сүсэгтнүүдээс өгснийг нь л авдаг байх ёстой гэсэн зарчим жинхэнэ утгаараа хэрэгждэг учраас энэ уур амьсгал нь иргэдийг татдаг юм болов уу.

Б.Мөнхзул

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.