Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө Энэтхэг улсын нийслэл Шинэ Дэли хотод байдаг Арпит Палас зочид буудалд гал гарчээ.
Галын улмаас багаар бодоход 20 орчим хүн амиа алдсан гэдгийг цагдаа нар мэдэгдэж байна.
Хэргийн газарт байсан гэрчийн яриагаар хохирогчдын дунд амиа аврахын тулд зочид буудлын цонхноос үсэрсэн хүүхэд, эмэгтэйн цогцос байжээ.
Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр 35 хүнийг галаас аварчээ.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргээд байна.
Арпит Палас нь аялагч жуулчид ихээр зорьдог, худалдааны төв бүхий цогцолбор юм.
Хотын цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Твиттер хуудсаараа дамжуулан болсон явдалд эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: www.bbc.com