СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

400 жилийн настай арцны модыг хулгайлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Японы нийслэл Токиод амьдардаг бонсай ургуулдаг гэр бүлээс хүүхэд мэт хайрладаг үнэ цэнэтэй моднуудыг нь хулгайлсан хэрэг гарчээ. Бонсай буюу олон төрлийн модыг жижгэрүүлэн тарьж ургуулдаг Сэйжи Имура түүний эхнэр Фуюуми нарын Сайтама дахь цэцэрлэгт хүрээлэнгээс хулгайчид долоон ширхэг ховор нандин модыг хулгайлсан байна.

Бонсай ургуулагч гэр бүл хулгайд алдагдсан моддоо 13 сая иен буюу 118,000 ам.долларын үнэтэй байсныг мэдэгджээ. Шимпаку нэртэй арцны модыг сайн услахгүй бол нэг долоо хоног ч амьдрахгүй тул өнгөрсөн 400 жилийн хөдөлмөр үгүй болно гэхээс Сэйжигийн гэр бүл эмээж байна. Хэрэв усалгаа асаргааг сайн хийвэл мөнх насалдаг аж.

Хэдийгээр хамгийн үнэ цэнэтэй моднуудаа алдсан ч үлдсэн моднуудаа үргэлжлүүлэн харж хандаж, хамгаална гэсэн байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.