СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-02-13

Нярайн эндэгдлийн 66.2 хувийг дутуу, бага жинтэй төрсөн хүүхэд эзэлдэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Нийт нярайн 4.6 хувь нь дутуу, бага жинтэй төрж эндэгдлийн 66.2 хувийг эзэлж байгаа тул дутуу төрөлтийг бууруулах, дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайд энэ жил нярайн эндэгдлийг бууруулж ажиллахыг үүрэг болгожээ.  

Тиймээс Монгол улсад дутуу, бага жинтэй нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгал хямралын хамшинж (48.1%) тул сурфактант эмчилгээг хэрэглэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 

Ургийн хөгжлийн 22-24 долоо хоногтойгоос уушгины эс сурфактант нийлэгшүүлж эхлэх ба 34 долоо хоног хүрэхэд хангалттай нийлэгждэг. Хүүхэд анхны амьсгал авч эхлэхэд шингэн шимэгдэн, сурфактант цулцангийн гадаргууг жигд бүрхдэг байна. Нярайн сурфактант эмчилгээ хийх арга зүйн зааврыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа юм байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.