Өмнөд Африкийн Дурбан хотод ус зайлуулах хоолойд хаягдсан нярайг аварсан байна. Ус зайлуулах хоолойн хажуугаар явж байсан иргэд хүүхэд уйлах чимээгээр аврагчдыг дууджээ. Аврагчид бяцхан хүүхдийг ус зайлуулах хоолойгоос гаргахын тулд дээр нь гурван цагийн турш шороо малтсан байна.
Нялх хүүхэд төрөөд удаагүй байсан ба биеийн дулаанаа алдаж, энд тэндээ бага зэрэг шалбарсан байжээ. Хотын албаны хүмүүс хэргийг мөрдөн шалгаж, эцэг эхийг нь олохоор ажиллаж байгаа юм. Аврагдсан нярай эсэн мэнд байгааг эмч мэргэжилтнүүд мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com