УИХ-ын намрын чуулганы хугацаанд УИХ-ын байнгын хороод ямар ажил хийснээ танилцуулж байна. Тухайлбал өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагналаа.
Намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороонд нийт 23774 иргэнээс 8076 өргөдөл, гомдол иржээ. Нийт өргөдлийн 70 гаруй хувь нь нийслэлээс, 30 орчим хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс иржээ.
Ингээд Өргөдлийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 8800 гаруй иргэний өргөдлийг багцлан 2 удаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцсан бол 2 удаа иргэд албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Иргэдээс ирсэн гомдлын дийлэнх нь утаатай холбоотой байсн бол мөн ипотекийн зээлийн хүүнйи асуудал болоод багагүй хэсэг нь Ус бохирдулсны төлбөрийн тухай хуулийг батлуулахгүй байх зэрэг гомдлууд эзэлжээ.