СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-02-12

“Fox” агентлагийн хөтлөгч 10 жил гараа угаагаагүй гэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

“Fox News” мэдээллийн агентлагийн хөтлөгч Пет Хэгсэт нэвтрүүлгийн үеэр пицца идэж байхдаа гараа угаах нь тийм ч чухал зүйл биш хэмээн ярьжээ.

Түүний энэ үйлдлийг үзэгчид эерэг, сөрөг хоёр талтайгаар хүлээж авч сошиал ертөнцөд санал сэтгэгдлээ илэрхийлжээ. Нэг үзэгч “би бараг 70 настай, өдийг хүртэл ханиад хүрч хүндээр өвдөж байгаагүй, хүний биед нян бактери байгалиас заяасан гэж боддог учраас санал нэг байна” хэмээн дэмжсэн байна.

Гэвч хөтлөгч Хэгсэт шууд нэвтрүүлгийн үеэр эфирт хэлсэн үг нь ердөө хошигнол байсан тухай “USA Today” өдөрт тутмын сонинд ярьжээ. Т

 

"Fox News" агентлагийн хөтлөгч Пет Хэгсэт

 

АНУ-ын Халдварт өвчний төвөөс гараа тогтмол угаах нь хорт нянг устгах хамгийн зөв аргуудын нэг бөгөөд өвдөх, бусдад нян тараахаас сэргийлж чадна гэж зөвлөсөн байдаг юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.