Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог /МҮЭХ/ шинэчлэн зохион байгуулах түр хорооноос өнөөдөр /2019-02-12/ мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ихэнх гишүүд уг холбоог шинэчлэгдэх цаг нь болсон талаар 2017 оны 22 дугаар их хурлын үеэр мэдэгдэж байсан. Хоёр жилийн хугацаанд харьяа ҮЭХ-ны гишүүдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй байгаа тул бид бидэн МҮЭХ-г шинэчлэн зохион байгуулах түр хороог зохион байгуулсан хэмээн Дорнод аймгийн Чойбалсан сумын ҮЭХ-ны дарга Д.Должин мэдэгдсэн юм.
Орхон аймаг дахь "Натурал тексталь групп" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Цэцгээ үйлдвэрийн захиргаанаас ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаанд саад учруулсан тухай, ҮЭ-ийн сонгуультны эрх ашиг зөрчигдөж, амьдралын баталгаа гэр орноо барьцаанд алдахад хүрч байгаа талаар өмнө нь мэдээлэл хийсэн.
Үүний хариуд "МҮЭХ-ны хууль ёсны нэр хүндэд хувийн ашиг сонирхолын зорилгоор халдсан" хэмээн үзэж, н.Цэцгээд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна хэмээн МҮЭХ-оос мэдэгдсэн билээ.
МҮЭХ өөрийнх нь бодлогыг хэрэгжүүлж, үүргийг нь үүрч яваа ҮЭ-ийн ажилтныхаа эсрэг мэдэгдэл гаргаж байгааг эсэргүүцэж байна хэмээн өнөөдөр ХБХ зарлагчид хэллээ. Тэд МҮЭХ гишүүд, идэвхтэн сонгуультныхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж чадахгүй байна гэж үзэж байна.