СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-02-12

ШУУД: Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 6 дугаар сарын 30-нд болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн санал хураалтыг 6 дугаар сарын гучны өдөр шууд дамжуулна

Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна. Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг 2-р сарын 10-наас товлон зарласан байна. Тус тойргоос 2016 онд нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн билээ. Улмаар түүний нэр дэвшиж парламентад сонгогдсон тойрог болох УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн. 

Хэнтийчүүд дараагийн төрд төлөөлөх гишүүнээ ирэх 6 дугаар сарын сүүлийн долоо хоногт буюу 30-ны өдөр сонгох аж. Нөхөн сонгуультай холбоотойгоор СЕХ-оос Дээд шүүхэд бүртгэлтэй 31 нам эвслээс 27 намд зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид сонгууль товлон зарласнаас хойш 5 хоногийн хугацаанд буюу энэ долоо хоногийн баасан гарагаас өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэдгийг СЕХ онцлон тэмдэглэж байна.

Сонгуулийн зардлын 287.6 сая төгрөгөөс 264 сая төгрөгийг СEХ зарцуулах бол, 32 сая төгрөгийг УБEГ, 8 сая төгрөгийг ЦEГ захиран зарцуулна. Харин нэр дэвшигч болон намуудын зардал, хандивын дээд хэмжээг 3 дугаар сарын нэгэн гэхэд тодорхой болгоно. Одоогийн байдлаар СEХ Аудитын газарт зардлын дээд хэмжээ тогтоож өгөх саналаа хүргүүлсэн байна.

- Нөхөн сонгуульд ирц хангалттай хүрэх болов уу?

- Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн тойрогт нийт 17450 сонгогч санал өгнө. 2016 онд энэ тойрогт ирц 80%-тай байсан. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц харьцангуй сайн байна гэж итгэж байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.