Монголын бурханы шашны оройн чимэг, Зая Бандида хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэн битүүний өдрийн хонь цагт ертөнц мөнх бусын ёсыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан билээ.
Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр таалал төгссөнтэй холбогдуулан Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, Шавь нарын төлөөллөөс хурал номын зан үйл, горим дарааллын талаар өнөөдөр /2019.02.12/ мэдээлэл хийлээ.
Зая гэгээний хойд дүрийг тодруулах үйл явц түүний таалал төгссөнд зориулсан “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг зохион байгуулах үест зэрэгцдэг тул одоогоор цаг нь болоогүй
Маргааш өглөө 09.00 цагаас Гандантэгчэнлин хийдэд Зая гэгээний лагшин шүтээнд хүндэтгэл үзүүлж мөргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Үүний дараа лагшин, шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах аж. Энэ үеэр сүсэгтэн олон хадагтайгаа ирж хүндэтгэл үзүүлэх боломжтой гэнэ. Тус аймаг нь Зая гэгээний амьдралтай салшгүй холбоотой, сэтгэлд нь ойр байсантай холбоотой гэж шавь нарынх нь төлөөлөл болон сумын удирдлагууд хэлж байв. Мөн VII Зая гэгээн дүрст лагшингаа номын агаарт хурааснаас хойш түүний хойд дүрийг хэзээ тодруулах вэ гэх сонирхол, таамаг олны анхааралд бий. Зая гэгээний хойд дүрийг тодруулах үйл явц түүний таалал төгссөнд зориулсан “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг зохион байгуулах үест зэрэгцдэг тул одоогоор цаг нь болоогүй хэмээн үзэж байгаа аж.
Гэгээнтний таалал төгссөнд зориулсан "Гонзог" ерөөл буяны үйл ажиллагаа зохион байгуулж буй юм. Буяны чуулган энэ сарын 13-нд шинийн 8-нд 09:-12:00 цаг хүртэл хурал ном хурах бөгөөд сүсэгтэн олонд нээлттэй. Зая гэгээний лагшин шүтээнийг Архангай аймгийн Заяын хүрээнд энэ сарын 14-нд залах бөгөөд гэгээнтнийг Архангай аймагт нутаглуулна.
“ГОНЗОГ” ЕРӨӨЛ БУЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
2019.02.06, ШИНИЙН 2-НЫ ӨДӨР
Зая гэгээний таалал барьсантай холбогдуулан МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүлэн ажлын хэсэг байгуулагдав.
2019.02.09, ШИНИЙН 5-НД 11:00-13:00 ЦАГ
“ГОНЗОГ” ерөөлийн хурал / Гандантэгчэнлин хийд, Идгаачойнзинлин дацан /
2019.02.13, ШИНИЙН 8-НД 09:00-12:00 ЦАГТ
– Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх
– Ерөөлийн хурал
-Маани хөгжөөл / Гандантэгчэнлин хийд, Идгаачойнзинлин дацан /
2019.02.13, ШИНИЙН 8-НД 12:00-23:00 ЦАГТ
Зая гэгээний лагшин шүтээнийг архангай аймаг, Заяын хүрээнд залах
2019.02.14, ШИНИЙН 9-НД 09:00-07:00 ЦАГТ
– Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх
– Ерөөлийн хурал
– Жамбалцанжод хурж хонох / Архангай аймгийн төв музей, Заяын хүрээ /
2019.02.15-НД 07:00-11:00
-Зая гэгээний лагшин шүтээнийг хайлах, жинсрэг өргөх
-Залбирал ерөөл / Архангай аймгийн Заяын хүрээ /
Зохион байгуулагч: МБШТ, Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшог дацан.