2018 оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гэхэд иргэдийн дансанд шилжүүлж дууссан. Гэвч буцаан олголтоо аваагүй 65 мянга орчим иргэн байгаа ажээ. Тиймээс НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол мэдээллийг 70115019 дугаараас тодруулах боломжтой юм байна.
2018 онд нийт 808,000 иргэн 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 628141 иргэн бүртгэлээ баталгаажуулснаас 651008 иргэн урамшуулал авах боломжтой байна.