СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн гудамжинд зэрлэг гахай бэлчих болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хонконг бол Хятадын хоёр тусгай бүсийн нэг, өндөр хөгжилтэй бизнесийн төв болсон боомтын хот. Гэтэл сүүлийн жилүүдэд зэрлэг гахай хүн ам шигүү суурьшсан гудамж талбай, худалдааны төвүүдэд харагдах болжээ.

. 200 кг орчим жинтэй, хоёр метр хүртэл өсдөг, хурц шүдтэй зэрлэг гахай чухам яагаад хүн ам шигүү, хөл хөдөлгөөн ихтэй газруудад харагдах болов гэдгийг мэргэжилтнүүд судалжээ.

 

 

Үнэндээ Хонконг дэлхийн худалдааны төв болсон ч нийт газар нутгийн ердөө 25 хувь нь тэнгэр баганадсан өндөр барилгууд бүхий метрополис хотын зохион байгуулалтад багтсан байна.

 

 

Хонконгчууд зай талбайг нямбай ашиглаж чадсан ч ганцхан алхмын цаана зэрлэг байгаль, өндөр уул, шигүү ой таныг угтна. Бодонгоос гадна могой, үхэр зараа, сармагчин зэрэг ойн хөршүүд тансаг зэрэглэлийн орон сууцанд үзэгдэх нь элбэг.

2014 оноос хойш зэрлэг гахай хүн гэмтээсэн 10 тохиолдол бүртгэгджээ

Нөгөө талаар зэрлэг гахай тун ухаалаг амьтан гэнэ. Тэд нэг хийсэн үйлдлээ дахин давтах мэдрэмжтэй.

 

 

Тэд аюултай юу гэвэл тийм ч айгаад байх зүйлгүй. 2014 оноос хойш зэрлэг гахай хүн гэмтээсэн 10 тохиолдол бүртгэгджээ.

 

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.