Унгар улсын Засгийн газар хүн амаа өсгөхийн тулд шинэ бодлого төлөвлөж танилцууллаа. Хүн амын өсөлтөд хамгийн их нөлөөлөх төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд дөрөв ба түүнээс дээш хүүхэд гаргасан ээжүүдийг насан туршид нь орлогын албан татвараас чөлөөлнө гэж мэдэгджээ.
Ерөнхий сайд Виктор Орбаны шинэ төлөвлөгөө Унгар улсын ирээдүй цагаачдаас үл шалтгаалах байр суурийг бэхжүүлнэ гэж үзэж байна. Нэн ялангуяа барууны хэт үндсэрхэг үзэлтнүүд исламын шашинтай цагаач иргэдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр ирсэн.
Тус улсын хүн ам жилд 32,000-аар буурсан байна. 2017 онд 9,7 сая иргэн бүртгүүлжээ. Эмэгтэйчүүд Европын холбооны орнуудын дунджаас цөөн хүүхэд төрүүлэх болжээ. Тиймээс төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд шинээр гэрлэсэн хосууд гурав ба түүнээс олон хүүхэд гаргавал зээлийн хүүгээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Виктор Орбан нас барсан хүүхэд бүрийн оронд шинээр хүүхэд мэндэлж чадвал хүн амын тоо тэнцвэржинэ гэж үзжээ. Гэтэл Унгарчууд тооноос илүү чанар чухал буюу хэт олуулаа байснаас цэвэр Унгар цусны хүүхдүүд хэрэгтэй хэмээн бодох болсон байна.
Виктор Орбан: Унгар улс удаан оршин тогтнож, Унгарчууд урт наслаг!
Унгарын Ерөнхий сайд хүн амын өсөлтийг дэмжихээс гадна дараах бодлогыг баримтлан ажиллахаа мэдэгдэв.
- Ирэх гурван жилийн хугацаанд 21,000 асаргаа сувилгааны газар бий болгох
- Эрүүл мэндийн салбарт 2,5 тэрбум ам.доллар зарцуулах
- Тансаг зэрэглэлийн амины орон сууцаас татаас авах
- Иргэд долоон суудалтай тээврийн хэрэгсэл худалдаж авахад төрөөс дэмжлэг үзүүлэх
Орбаныг улс орон даяар мэдэгдэл хийж байх хооронд Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсагчид Будапешт хотод цугласан юм. 2,000 гаруй иргэн жагсаалд нэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com