СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-02-11

ХХОАТ-ын буцаан олголтын материал авах хугацаа энэ баасан гарагт дуусна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг өнгөрсөн нэгдүгээр сард авч эхэлсэн. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд

  • Орон сууц худалдаж авсан үнийн арван хувийн орлогыг буцаана албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  • Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна гэж заасан байдаг.

Ингээд орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан ол голт авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна. 

Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж харна уу. Бүрдүүлэх материалын жагсаалттай ЭНД дарж танилцана уу. 

Жич: .

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.