Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч Томуугийн вирусын нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо. Энэ нь томуугийн дэгдэлт өндөр байгаатай холбоотой бөгөөд халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс ийн сэргийлж байгаа аж.
Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгожээ.
Томуугийн вирусын халдварын тархалтаас сэргийлж бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулан, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар