Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №388 U2, ‘Pride (In the Name of Love)’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №388 U2, ‘Pride (In the Name of Love)’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№388 U2, ‘Pride (In the Name of Love)’

U2 хамтлаг

U2 хамтлагийн болон тэдний "New Year's Day" дууны тухай бид өмнө нь танилцуулсан билээ. Энэхүү мэдээ үзэхийг хүсвэл энд дарна уу.

U2 хамтлагийн дуучин Боно

U2 хамтлагийг дуучин Боногүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний нэрийн хуудас болсон хар шил, өөртөө итгэлтэй төрх хамтлагийг илтгэж байдаг. Аялан тоглолтынхоо завсар зайгаар Боно олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцож Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст мөнгө цуглуулж , ядуу буурай орны өрийг цуцлахыг шаардаж , шударга бизнес хийж , буяны ажилд идэвхтэй оролцохыг уриалан явдаг. Бараг дараачийн НҮБ-н ерөнхийлөгч ч болж болохоор...

‘Pride (In the Name of Love)’

U2 хамтлагийн 1984 оны The Unforgettable Fire цомгийн гол сингл болсон ‘Pride (In the Name of Love)’ дуу нь иргэний нийгмийн нэрт зүтгэлтэн Martin Luther King-д зориулсан дуу юм. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл