Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №392 The Verve, ‘Bitter Sweet Symphony’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №392 The Verve, ‘Bitter Sweet Symphony’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№392 The Verve, ‘Bitter Sweet Symphony’

"The Verve" хамтлаг

Английн алдарт “The Verve” хамтлаг 1990 онд байгуулагдсан цагаасаа хойш олны анхаарлын төвд байж ирсэн юм. Хамтлагийн шилдэг уран бүтээлээс гадна хамтлагийн гишүүдийн дуулиан шуугиан хэвлэлийн хуудаснаас салаагүй юм. “The Verve” хамтлаг төрөл бүрийн шалтгааны улмаас тарж, эргэн нийлж, хамтлагийн гишүүдээ солих зэрэг “адал явдлаар дүүрэн” он жилүүдийг үдсэн байдаг. Тухайлбал 1995 онд хамгийн дуучин, гитарчин өөр хамтлаг байгуулан хамтлагаасаа гарснаар хамтлаг тарж байсан юм. Хамтлаг ийнхүү тарсан хэдий ч 1996 онд дахин нэгдэж уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг. Энэхүү нэгдэл нь удаан үргэлжлээгүй ба 1999 онд хоёр дахь удаагаа хамтлаг дахин тарсан байна. Харин энэ удаагийн таралт нь 2007 он хүртэл бүхэл бүтэн 8 жил үргэлжилсэн байдаг. 

‘Bitter Sweet Symphony’

1997 онд тэдний гурав дахь “Urban Hymns” цомог Англид хамгийн өндөр борлуулалттай цомгуудын тоонд орсон юм. Уг цомгийн хамгийн гол сингл болох “Bitter Sweet Symphony”  дуу нь Греммигээс “Шилдэг Рок Дуу” шагналыг хүртсэн байдаг. Гэвч уг дуу хамтлагийг шүүхийн хаалга татахад хүргэсэн юм. Учир юу гэвэл уг дуу нь домогт Роллинг Стонес хамтлагийн “The Last Time” дууны хөгжимтэй зохиогчийн эрхийн асуудалтай тулгарах нь тэр. Шүүх заргалдагч тал болох Роллинг Стонес хамтлагийн Мик Жаггер болон Ричардс нарын талд шийдвэрлэсэн байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл