Венесуэлд улс төрийн таагүй уур амьсгал үүсч сөрөг хүчний удирдагч түр хугацаанд эрх барих Ерөнхийлөгчөөр өөрийгөө нэрлээд буй.
Тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдож оны эхэнд тангаргаа өргөсөн Николас Мадуро үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байр сууриа хамгаалсаар байгаа юм.
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог өрнөдийн орнууд ихээр дэмжиж байгаа тул Мадуро эсэргүүцэж гадны орнуудаас тусламжийн бараа ачсан цувааг оруулахгүй байхаар шийджээ.
Мадуро Колумб улсын хилтэй залгадаг зам гүүрийг чингэлгээр хааж тусламжийн цуваа оруулахгүй байхаар хаалт тавьсан байна.
АНУ, Канад улсууд Гуаидог дэмжиж байгаагаа илэрхийлэн олон сая ам.долларын тусламж үзүүлэхээ хэдий нь мэдэгдсэн.
Тусламжийн цувааны эхний хэсэг Колумбад ирж Венесуэл руу хөдлөхөд бэлэн болоод байгаа юм.
Хэрэв гадны тусламж Венесуэлийн ард түмэнд хүрвэл сөрөг хүчний удирдагч санасандаа хүрч том ялалт байгуулна.
Тиймээс Мадуро үүнийг эсэргүүцэж өөрийн байр сууриа хамгаалахын тулд тэмцэж байна.
Николас Мадуро Ерөнхийлөгч болсноос хойш Венесуэлд өлсгөлөн, ядуурал газар авч, инфляцийн түвшин хэдэн мянга дахин нэмэгдээд байгаа нь ард иргэдийг туйлдуулж байна гэж өрнөдийн хэвлэлүүдээр бичсээр байгаа юм.
Эх сурвалж: www.qz.com