Хэрэв та "Apple"-ын үйлдвэрлэдэг iOS программ бүхий iPhone гар утас, iPad, iPod Touch ашигладаг бол яг одоо "update" хийхийг зөвлөж байна.
Өнгөрсөн долоо хоногт iOS программ ашигладаг хэрэглэгчдийн FaceTime-аар хийж буй дуудлага, яриа, дүрстэй яриаг тагнуулдаж өмнөөс нь хариулах тохиолдол гараад байсан юм.
Тиймээс "Apple" энэ байдлыг таслан зогсоож цоо шинээр засварласан программ хангамжаа хэрэглэгчдэд санал болгоод байна.
Та аюулгүй байдлаа хамгаалж, хувийн мэдээллээ хадгалахын тулд iOS 12.1.4-ыг суулгах хэрэгтэй.
Ингэхийн тулд "General" settings рүү орж "Software Update" хийгээрэй.
Тун удахгүй "Apple"-ын зүгээс iOS 12.2 программын танилцуулах ба шинэ төрлийн эможи, мэможи болон 3D эможинуудыг санал болгох юм байна.
Эх сурвалж: www.qz.com