"National Enquirer" шар сэтгүүл дэлхийн хамгийн баян эр Жеф Безосыг нүцгэн зургаар нь сүрдүүлэхийг оролджээ.
Амазон компанийг үүсгэн байгуулагч Безос энэ үйлдлийг нь шүүмжлэн буруутгаж байгаагаа мэдэгдсэн байна.
Тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг "American Media Inc" компанийг хувийн мэдээллийг хэрхэн олж авсныг нь шалгуулна гэдгээ тэрбумтан мэдэгджээ.
Энэ явдлаас хэдхэн долоо хоногийн өмнө дэлхийн хамгийн баян эр эхнэрээсээ салж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байсан юм.
Жеф Безосын эхнэрээсээ салах шалтгаан нь түүний амраг телевизийн хөтлөгч байсан Лоурен Санчезаас болсон гэж хэвлэлүүд бичиж байсан.
Энэ удаад "National Enquirer"-ийн олон нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлсэн зургийг Безос Лоурен Санчез руу хувийн зурвасаар илгээсэн байна.
Тэрбумтныг сүрдүүлсэн гэж буруутгаад буй "American Media Inc" компанийг Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой тухай Безос өмнө нь дурдаж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com