Филиппин улсад улаан бурхан өвчний тархалт ихсээд байгаа тухай эх сурвалжууд мэдээллэж байна. Он гарснаас хойш 1,500 гаруй хүүхэд улаан бурхнаар халдварлаж ойрын долоо хоногуудад 26 хүүхэд амиа алджээ.
Нийслэл Манила хотод 441 тохиолдол илэрч таван хүүхэд амь насаа алдсан байна. Түүнчлэн Люзон, Висаяс дүүргүүдэд халдвар ихэссэн тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авахыг холбогдох хүмүүс анхаарууллаа.
Калабарзон мужид 2019 он гарснаас хойш 575 хүүхэд улаан бурхан туссан нь өнгөрсөн онд 21 хүүхэд халдварласан байснаас хэдэн арав дахин өссөн үзүүлэлт юм.
Эрх баригчдын зүгээс улаан бурхан өвчний урьдчилан сэргийлэх тарилга төдийлөн өргөн хүрээг хамарч чадаагүйг мэдээллэж байна. Тус улсын эрүүл мэндийн газрын дамжуулснаар өнгөрсөн жил урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн хүүхдийн тоо 100,000-аар буурчээ.
Улаан бурхны халдвараас гадна хумхаа өвчний халдвар эрс нэмэгдэж байгаа тухай эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Эх сурвалж: www.cnn.com