Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ЭМЯ-аас өнгөрсөн гурав хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Иргэдийн баяр наадам тэмдэглэх нь соёлжиж байгаатай холбоотойгоор осол гэмтэл, хордлогын тоо багассан байна. Тухайлбал, Гэмэтэл согог судлалын үндэсний төвд ирэх осол гэмтлийн дуудлага өнгөрсөн оны сар шинийн өдрүүдтэй харьцуулахад багасч өнгөрсөн шөнө буюу 02-р сарын 06-аас 07-нд шилжих шөнө 200 гаруй дуудлага хүлээж авчээ. Хэвийн өдрүүдэд 300 гаруй дуудлага хүлээж авдаг юм.
Нийслэлийн хэмжээнд хоолны болон архины хордлого ихэсдэг. Харин энэ гурван өдөрт хордлогын 39 тохиолдол гарчээ.
Отор нүүдлээр яваа иргэдэд мөн эрүүл мэндийн салбарынхан анхаарал тавьж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрйин байдлаар улсын хэмжээнд 6500 гаруй отор нүүдлээр явж байна. Тэдний дунд 83 жирэмсэн эмэгтэй, 1000 орчим хүүхэд байгаа бөгөөд ямар нэгэн осол гэмтэлд өртөөгүй байна.
Шинийн гуравныг хүртэлх гурав хоногийн хугацаанд 200 гаруй эх эсэн амаржжээ.
Хэдийгээр өвчлөл, осол гэмтэл бага гарч байгаа цаашид үргэлжлэх сар шинийн амралтын гурав хоногт илүү анхаарал болгоомжтой байж бага насны хүүхдийг айлаар дагуулж явахгүй байх, хүүхдээ дааруулахгүй байх, хэт бигнэхгүй байх, хоол ундыг нь тохируулах зэргээр хүүхдийн асаргаа сувилгаан дээр анхаарахыг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.