Заслаа цахимаар хийлгэх боломжтой боллоо

ӨДӨР ТУТАМ

ONLINE TV

Шинэ мэдээ

МУ CONTENT

НИЙТЛЭЛЧДИЙН БУЛАН

Танд хэрэгтэй, Нийгэм

Заслаа цахимаар хийлгэх боломжтой боллоо

Заслаа цахимаар хийлгэх боломжтой боллоо

Ингэснээр эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олон жилийн засал номоо интернэт ашиглан гэрээсээ түргэн шуурхай, бичүүлэх боломж бүрджээ.

Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах юм. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.

 Энэ үйлчилгээг ашигласнаар:

·         Хот суурин болон хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хэзээ ч, хэдийд ч засал номоо бичүүлэх боломжтой.

·         Бүх насны хүн хэрэглэхэд хялбар.

·         Түргэн шуурхай 24 цаг ажиллана.

·         Замын түгжрэлд орохгүй, цаг хэмнэнэ.

·         Нэмэлт шимтгэл байхгүй.

·         Дэлхий даяар амьдарч буй Монголчууд ашиглах боломжтой юм.

Та  онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар захиалж болох ажээ.  

Санал болгох

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    ямар шаадын бэ. энэ гандан чинь бизнесийн байгууллага юм уу. бараг нэг ХХК болчиж. угтаа хандиваар л санхүүжиж баймаар

  2. Зочин

    ямар шаадын бэ. энэ гандан чинь бизнесийн байгууллага юм уу. бараг нэг ХХК болчиж. угтаа хандиваар л санхүүжиж баймаар

  3. Me

    Үнэхээр хошин юм болж байна даа.................

  4. Зочин

    Оочирлох шаардлагагүй болжээ.

  5. монгол

    энэ лам нар одоо болио

  6. СамТинВонг

    Энэ өлөгчингүүд тэгээд татвар төлж байгаа юу?

  7. Нүгэлтнүүд

    Нүгэл муу ёр. Буян бол ер нь үнэгүй байдаг биз дээ. Би 1000 төгрөгний талхыг 6000 аар зарж байж би өлсгөлөн ядуу хүмүүст буян хийдэг буянтан гэж яривал яах бол..

  8. зочин

    Монголчууд яаж мунхарч байгаа нь энэ бэ. Энэ шашин тийм сайн юм бол монгол хүмүүс ийм мунхаг байхгүй дээ.Түвдийг мөхөөгөөд, одоо монголыг мөхөөх болж л дээ. Утгыг чмэдэхгүй тангуд ном сонсоод сайн болдог бол одоо монгол хүмүүс баян байх байсан юм. Усны эх булингартай бол адаг хүртлээ булингартай гэж энэ. булингар уснаас цай чанаж болохгүй. Монгол ийм хэрэгцээгүй болжээ. Ухаар. хамгийн боловсролгүй мунхаг хүмүүсийн үйлдэл юм. Дэлхийн улсууд ингэж сүржигнэхгүй байна. Ядаж гаднаас жишиг ав.

  9. зочин

    Монголоор нэг дээд сургууль. Ядаж ингэж мунхрахыг болиулах биш. Улам сэргээх юмаа. Одоо Монголын хамгийн эмэгнэл бол залуусын оюуны боловсрол хоосорч, хов хөөцөлдөх, ойр тойрны хов хөөцөлдсөн хуц, чалч гэх мэт үг хэрэглэдэг болж, энэ мэт мунхарагсад олширч байгаа нь мунхагаас болж, оюуны хоосролын дайн монголыг нөмөрөв. Оюуны хоосрол бол лам нарын ганц хүсдэг зүйл. Энэ байвал тэд хоол олох арга нь байна.

  10. Зочин

    За тэгээд номоо уншуулаад заслаа хийлгэх нь хийлгэнэ ш дээ юундаа уурлаж бухимдаад байдаг юм. Та нарыг ямар хүчээр мөнгө төлж заслаа хийлгэ гээ юу? Болж бүтэхгүй зүйл дээрээ засал номоо хийлгээд хичнээн сайхан бүтэмжтэй сайхан явдаг билээ дээ. бүх юмыг харлуулж бүх зүйлийг буруутгахаа болимоор юм. Харин ч цахимжина гэдэг чинь явдал чирэгдэлгүй хөгжөөд байгаа юм бишүү ....

    1. Уншинч

      Сүжигээр эдгэж сэжигээр өвдөнө гэдэг юмаа хө. Хүн ер нь дан ганц бурхан шажин гэлтгүй, ямар нэгэн сүсэг бишрэлтэй байх нь зөв гэж бодож явдаг даа, дүү нар минь. Ямарч үед тусалсанч туслаагүйч хүмүүн бид бурхан дуудаж аврал ирдэг юмаа хө, авах гээхийн ухаанаар хандаарай. Аливаа бүү өөлж шүүмжилэхийг урь болгож байгаарай, та минь.

Сэтгэгдэл үлдээх