Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн цагаан сарын шинийн нэгний өдөр таалал төгсч Монголын утга зохиолд хүнд гарз тохиосон билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг ЗГХЭГ-аас байгуулах захирамж гаргалаа.